FAQ
Түгээмэл асуултууд
Машин ачилт, үнэ, хугацаа, хот хоорондын үйлчилгээний талаар
Үнэ ба тооцоолол
Машин ачилтын үнэ хэд вэ?
Үнэ нь авах газар, буулгах газар, машины төрөл, замын нөхцөлөөс хамаарна. Байршлаа сонгоод ойролцоо үнийн тооцоолол харах эсвэл 9591-9191 руу залгаж лавлах боломжтой.
Ойролцоо үнэ эцсийн үнэ мөн үү?
Онлайн тооцоолол нь чиглэл, зайд үндэслэсэн ойролцоо дүн. Машины нөхцөл, ачих боломж, замын онцлогоос шалтгаалан оператор эцэслэн баталгаажуулна.
Дуудлага ба хугацаа
24 цаг ажилладаг уу?
Тийм. AutoHelp.mn нь 24/7 авто ачилтын дуудлага авна.
Дуудлага өгсний дараа хэдэн минутын дараа ирэх вэ?
Ирэх хугацаа таны байршил, замын түгжрэл, тухайн үеийн дуудлагын ачааллаас хамаарна. Оператор тантай холбогдож хугацааг баталгаажуулна.
Машины төрөл
Hybrid, EV, AWD машин ачих уу?
Тийм. Hybrid, EV, AWD, SUV болон намхан спорт машиныг нөхцөлд нь тохируулан аюулгүй ачна.
Осолдсон эсвэл асахгүй машиныг ачих уу?
Тийм. Машины нөхцөл, дугуй, явах эд анги, орчны аюулгүй байдлыг тодруулж тохирох ачигч, чирэгчийг илгээнэ.
Хот хооронд
Хот хооронд машин ачих уу?
Тийм. Улаанбаатар болон Монгол орон даяар хот хооронд машин ачих үйлчилгээ үзүүлнэ.
Орон нутгийн чиглэлд урьдчилж тохирох хэрэгтэй юу?
Боломжтой бол авах, буулгах хаяг болон машины нөхцөлөө урьдчилан өгвөл тохиромжтой машин, хугацааг илүү зөв төлөвлөнө.
Байршил ба холбоо
Байршлаа map дээр сонгох хэрэгтэй юу?
Боломжтой бол map дээр сонговол илүү хурдан. Хэрвээ боломжгүй бол хаягаа гараар бичиж болно.
Шууд залгаж дуудлага өгч болох уу?
Болно. Яаралтай тусламж хэрэгтэй бол 9591-9191 руу шууд залгана уу.
Хариултаа олсонгүй юу?
9591-9191 руу залгах эсвэл онлайнаар дуудлага өгөх боломжтой.
Онлайнаар дуудлага өгөхөд 1–2 минут.